Netflix "Bridgerton" цувралын хоёрдугаар улирлыг хийхээр боллоо

Ирээдүйд Бриджертоны найман ахан дүүсийн түүхийг дэлгэрэнгүй өгүүлэх хүсэлтэй байна

Netflix стриминг платформ "Bridgerton" цувралыг үргэлжлүүлэх болсноо албан ёсоор мэдэгдлээ. Тэд цувралын зураг авалтыг 2021 оны хавар эхлүүлнэ гэжээ.

Бас нэгэн сайхан мэдээ дуулгахад Дафни Бриджертон, Саймон Бассет нарын дүрийг бүтээсэн жүжигчин Фиби Дайневор, Реге-Жан Пейж болон бусад уран бүтээлчид дүрүүддээ эргэн ирэхэд бэлэн байгаа хэмээн мэдэгдсэн байна.

Мөн цувралын шоураннер Крис Ван Дузен цаашид Бриджертоны түүхийг хэрхэн үргэлжлүүлэхийг хүсэж байгаагаа ярилцлагадаа хуваалцсан байна. "Бид цувралын эхний улиралд Дафни болон Саймон нарт төвлөрсөн. Гэхдээ нийт Бриджертоны найман ном бас Бриджертоны найман ах дүүс байгаа. Миний хувьд нэг улирлыг зөвхөн нэг Бриджертонд зориулж хийвэл төгс хувилбар болно" гэж тэрээр дурджээ.

Buro.Mongolia

2021-01-22, 12:06

  • Зураг: