Оскарын шагналд “Шилдэг хувцас дизайн” төрөлд өрсөлдөх өндөр магадлалтай дэлгэцийн бүтээлүүд

98 дахь удаагийн америкийн кино урлагийн академийн шагнал болох Оскар урьдын адил Лос-Анжелес хотын Dolby театрт гуравдугаар сарын 15-нд зохион байгуулагдана. Кино урлагийн салбарт үнэмлэхүйц амжилт гаргасан уран бүтээлчдэд өгдөг энэхүү шагнал нь ганц Америктаа төдийгүй дэлхийн хэмжээнд хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог билээ. Албан эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогийн байдлаар 12 төрөлд өрсөлдөх дэлгэцийн бүтээлүүд шигшигдэх шатандаа /short list/ явж байгааг мэдээлжээ.

Кино салбарын хувцас урлаачдын дунд албан бус таамгууд хэдийнээ яригдаж эхэлсэн ба уншигчдадаа Оскарын шагналд “Шилдэг хувцас дизайн” төрөлд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай таван киног онцлон хүргэж байна.


Sinners

Дизайнер Рут Картер

Рут Картер

Frankenstein

Дизайнер Кейт Хоули

Кейт Хоули

Wicked: For Good

Дизайнер Пол Тазевелл

Пол Тазевелл

Hamnet

Дизайнер Малгожата Тужаньска

 Малгожата Тужаньска

Dracula: A Love Tale

Дизайнер Корин Бруанд

Ж.Булган

2025-12-25, 11:04