Playtime 2025: Байгальд ээлтэй, шинэчлэгдсэн сонголтууд
Долоодугаар сарын 3-6-ны хооронд зохион байгуулагдана
Зуны нарлаг, зугаатай өдрүүд үргэлжилсээр.
Монголын хамгийн том, хамгийн олон хөгжмийн урсгалыг хамарсан Playtime амьд хөгжмийн наадам энэ жил 23 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Долоодугаар сарын 3-наас 6-ны хооронд Налайх дүүрэгт байрлах Плэйтайм хүрээлэнд дөрвөн өдрийн турш үргэлжлэх тус наадамд 129 гаруй хамтлаг, уран бүтээлч оролцож, үзэгчдэд хөгжмийн бүх өнгө төрхийг мэдрүүлэхээр зэхэж байна.
Инди, рок, электро, хип-хоп, фолк, техно, хинди гээд төрөл бүрийн хөгжмийн урсгалыг нэг дор цогцлоодог энэ наадам зөвхөн хөгжмийн арга хэмжээ бус харин, бүтээлч сэтгэлгээ, чөлөөт илэрхийллийн нээлттэй орон зай болон хөгжжээ. Найман өөр төрлийн тайзнаа эгшиглэх хөгжмийн хэмнэлтэй зэрэгцэн, зочдын өнгө төрх, хувцаслалт нь өөрсдийгөө илэрхийлэх нэгэн хэлбэр болон хувирдаг. Энэ бүх өнгө, хэмнэл, оршихуйн нийлбэр нь Playtime-ыг дахин давтагдашгүй болгодог билээ.
Байгальд ээлтэй, шинэчлэгдсэн байрлах сонголтууд
2024 оноос Плэйтайм хүрээлэнд зохион байгуулагдаж эхэлсэн тус наадам тогтвортой ногоон хөгжлийг дэмжих, байгальд ээлтэй шинэ хэлбэр рүү шилжсэн бөгөөд энэ жилээс зөвхөн tent camping буюу майхантай байрлах боломжийг олгож буй. Үзэгчид талбайн гаднах зогсоолд машинаа үнэгүй байрлуулан өөрсдийн майхнаа барих боломжтойгоос гадна дараах хэлбэрүүдээс сонгон амрах боломжтой.
Playtime Field талбай дээрх Glamping хэсэгт байрлах энэхүү майхан нь Goyol Cashmere брэндтэй хамтран бүтээсэн тусгай иж бүрэн ор хөнжлийн хэрэглэл болон сарлагийн ноосон хөнжилтэй иж бүрдлээс бүрдсэн ба нийт 2–4 хүний багтаамжтай ор, сандал, ширээ зэрэг иж бүрэн хэрэгсэлтэй майхан билээ.
PT Glamping нь Glamping хэсэгт байрлах бөгөөд гурван хүний багтаамжтай иж бүрэн ор, сандал, ширээ болон бусад дагалдах хэрэгсэлтэй майхан гэдгээр онцлог.
Фестивалийн Camper хэсэгт тусгай зогсоол гаргасан ба өөрийн Camper Van машинтайгаа хүрэлцэн ирж тус хэсэгт байрлах боломжтой.
Playtime Field талбайн Trailer хэсэгт байрлах Hello World брэндийн хоёр төрлийн Camper Trailer буюу хоноглох боломжтой Black Rhino T11, Black Series HQ17 чиргүүлүүдийг санал болгож байгаа юм. Эдгээр чиргүүлүүд 3-4, 5-6 хүний багтаамжтай ба агааржуулалт, боловсон 00, шүршүүр, буйдан, хоолны ширээ, ор зэргийг багтаасан байна.
Playtime Festival
Утас: 7200 1737
Facebook: Playtime Festival
Instagram: @playtimefestival
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт