Мөрөөдлийн зүйл: Ballon Bleu de Cartier бугуйн цаг

Хамгийн алдартай загвар

Францын Cartier ордны Ballon Bleu бугуйн цаг сарны үелэлийг харуулдаг боллоо

Cartier брэндийн сонгодог Ballon Bleu загвар шинэчлэгдэж, сарны үелэлийг харуулдаг заагчтай болжээ. Өөрөөр хэлбэл тухайн өдөр шинийн 8, эсвэл 15-ны сар гарч байгаа гэдгийг та цагнаасаа мэдэх боломжтой гэсэн үг юм. Энэхүү түүхэн гаралтай нэмэлт элемент нь ягаан алт, индранил, очир эрдэнэ чулуу бүхий их биетэй, металл бугуйвчтай загварт болон ягаан, цагаан алтаар хийгдсэн хоёр төрлийн арьсан бугуйвчтай цагуудад суулгагджээ.

Эрчүүд ба эмэгтэйчүүдэд аль алинд нь зориулагдсан Ballon Bleu бугуйн цаг анх 2007 онд танилцуулагдсан бөгөөд тэр цагаас хойш энэ загвар нь Cartier ордны жил бүрийн орлогод томоохон хувь нэмэр оруулдаг, хамгийн чухал бүтээлүүдийн нэг болсон юм. Ямар нэгэн хурц өнцөггүй, дугуй хэлбэртэй Ballon Bleu цаг зүүхэд эвтэйхэн байхаас гадна, мөн их чамин харагддаг давуу талтай. Загварын их бие дээрх ром тоонууд, сэлэм хэлбэрийн зүүнүүд, нуман хаалга дотор нуугдсан тохируулагч түлхүүр зэрэг нь цагийг бусдаас ялгаруулах, өвөрмөц таних тэмдгүүд юм.

Buro.Mongolia

2016-11-14, 09:00