Миранда Керр Swarovski-той хамтран цуглуулга гаргалаа

Дебют

Инсбрукт болсон хэвлэлийн бага хурал дээр загвар өмсөгч Миранда Керр Swarovski-той хамтран гаргасан бүтээлээ танилцууллаа

Swarovski брэндийн нүүр царай болон элч Миранда Керр өөрийгөө загвар зохион бүтээгчид хүч үзэхээр шийджээ. Түүний анхны цуглуулгад эмэгтэйлэг бугуйвч, зүүлтний унжлага болон хэдэн хүзүүний зүүлт багтсан. Од, цэцэг ба ургамлын сэдэл мөн олон өнгийн талстууд загварынх нь үндсэн суурь болж өгчээ.

Тэрээр "Ийм гайхалтай их нөөц, техник болон туршлагатай брэндтэй хамтран ажиллах нь нэр төрийн хэрэг байсан" хэмээн Керр WWD-д утсаар ярилцлага өгөхдөө хэлжээ.

Цуглуулга нь энэ намар худалдаанд гарна.

 

 

Ө.Тодгэрэл

2015-07-08, 13:38

  • Зураг: Buro 24/7 Russia