Burberry брэндийн шинэ монограм хээ дэлхийг бүрхэж байна

Нью-Йоркоос Сөүл хүртэл

Өнгөрсөн наймдугаар сард Burberry брэндийн бүтээлч захирал Рикардо Тиши график дизайнер Питэр Севиллтэй хамтран Burberry брэндийн лого болон монограм хээг шинэчилсэн билээ. Олон нийт уг шинэчлэлд таатай хандаагүй ч Рикардо Тиши шинэчлэгдсэн лого, тэр дундаа монограм хээг олны нүдэнд дасгахыг зорьсон бололтой.

Тодруулбал дизайнер Нью-Йорк хотын Сансет далайн эргийг монограм хээ бүхий шүхрээр бүрхэж, мөн Сөүл хотын төв дэлгүүрийн гадна талыг шинэ хээгээр чимэглэжээ. Түүнчлэн Лондон, Шанхай, Хонг Конг зэрэг томоохон хотуудад ч Burberry брэндийн шинэ монограм хээг олж харах боломжтой.

Үүнээс гадна өөр нэгэн гэнэтийн бэлгийг Рикардо Тиши есдүгээр сарын 17-нд зохиогдох загварын шоуны үеэр задлан гэдэгт бид итгэлтэй байна. Ингээд томоохон хотуудыг бүрхсэн монограм хээг харцгаая!


Buro.Mongolia

2018-09-07, 11:58