93//Kidult брэнд “Dinner With The Dessert (Desert)” CH.1 цуглуулгаа танилцууллаа

Байгаль эх дэлхийгээ аврах уриалгатай хавар-зун 2021 цуглуулга

93//Kidult брэнд 2021 онд Монгол улсын цөлжилтийн эсрэг байгаль эх дэлхийгээ аврах уриалгыг гарган, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зүйл бүтээх зорилгоор ажиллахаар төлөвлөж "Dinner with the Dessert (DESERT)" хэмээх хавар-зуны цуглуулгын эхлэл болох ерөнхий агуулга санааг харуулсан загваруудаа танилцуулж байна. Уг цуглуулгын хүрээнд Монгол улсад цөлжилтийн эсрэг хамгийн хүртээмжтэй үйл ажиллагаа явуулж байгаа "ШАМБАЛА 2056" төслийн багтай хамтран ажиллах бөгөөд ирэх тавдугаар сард "Dinner with the Dessert (DESERT)" цуглуулгыг бүрэн хэмжээгээр нь танилцуулах болно.

Chapter 1 Concept

"Хоолны саванд байгаа шарагдаж байгаа мод бол бидний байгалиас авч буй агаар ус юм. Бүх зүйлс тойрог хэлбэрт оршдог учир бид авдаг бол буцааж үрслүүлж тарих нь бас бидний үүрэг юм. Түүнчлэн дэлхий өөрөө өөрийгөө өргөж байгаа нь бид бол нэгдмэл нэг гэдэг санааг харуулах гэж зорьсон" хэмээн дизайнер Niima "Dinner With The Dessert (Desert)" цуглуулгынхаа Chapter 1 буюу эхний хэсгийн утга санааг тайлбарлалаа.

Энэ удаагийн загваруудад гүн цэнхэр, номин ногоон, хар өнгөнүүд давамгайлсан бөгөөд 93//Kidult брэндийн гол баримталдаг дүрэм болох байгальд ээлтэй, удаан эдэлгээ даах, хамгийн сайн чанарын материалуудаар хийгджээ. Харин онцлох бүтээгдэхүүн нь хоёр талаар өмсөх боломжтой цамц юм.

Энэ дашрамд дурдахад, 93//Kidult брэнд өөрсдийн вебсайтыг бүтээсэн ба шинэ цуглуулгын утга агуулга болон нэрний тайлбарыг вебсайт дээрээ байршуулсан байна.

www.kidult93.com

Instagram: @93kidult @shambala2056

Хүргэлттэй захиалга өгөхийг хүсвэл брэндийн Instagram хуудсаар холбогдоно уу.

Buro.Mongolia

2021-01-06, 13:57