Бюро 24/7 тойм: Fendi, хавар-зун 2018

Карл Лагерфельд Fendi загварын ордны эртний логог эргүүлэн авчирлаа

Карл Лагерфельд сүүлийн хэдэн улирлын турш Fendi загварын ордныг залуужуулах зорилгоор ажиллаж байна. Хагас жилийн өмнө брэнд шинэ мянганыхныг чиглэсэн нэгэн дижитал тавцан үүсгэн байгуулсан бол, хавар-зун 2018 цуглуулгад Лагерфельд брэндийн эртний F үсэг бүхий логог эргүүлэн авчирлаа. Цуглуулга бүхэлдээ 2000-аад оны логонд дурладаг байсан залуусыг магтан дуулж, Fendi-гийн логотой үслэг хүрэм, хамба хилэн бомбер, дөрвөлжин хэлбэртэй гар цүнх гэх зэрэг загваруудаас бүрджээ. Яг л ийм хувцаснуудыг рэпер Лил Ким карьерынхаа оргил үед өмсдөг байсан санагдана. Цуглуулгад бас нэгэн сэдэв тод ажиглагдаж байсан нь Японы рок стиль юм. Загвар өмсөгчдийн тод өнгийн этгээд үс засалт, хүүхэлдэйн өмсгөл мэт дэрвэгэр эсгүүртэй даашинз болон хувцаснууд дээрх тод хээнүүд j-rock урсгалыг high fashion хэв маягт оруулсан байлаа. Шинэ загварууд түүнчлэн судалтай ба дөрвөлжин хээгээр баялаг байж, номин цэнхэр өнгөөр зонхилсон харагдлаа.

Buro.Mongolia

2017-09-22, 16:00