Бюро 24/7 тойм: J.W. Anderson, resort 2017

Жонатан Андерсоны этгээд бас сонирхолтой стиль

Есдүгээр сарын дундуур Жонатан Андерсон Лондонгийн загварын долоо хоногийн хүрээнд өөрийн хавар-зун 2017 улирлын үндсэн цуглуулгыг танилцуулсан. Тэр үед дизайнер загварын шоуг Их Британийн цэргийн нөөцийн барилга дотор зохион байгуулсан бөгөөд цуглуулгын бүтээлч санааг дундад зууны Английн "цуст" хаан VIII Хенригээс авсан байдаг. Харин resort 2017 цуглуулгад түүх дурссан, эртний деталиуд харьцангуй бага орсон байна. Бүх загварууд илүү орчин үеийн уур амьсгалтай болсон нь олон давхар хормойтой даашинз, цагирган чимэглэлтэй гар цүнх, хонхон ханцуйтай илгэн цамц зэргээс харагдах болно.

 

 

Buro.Mongolia

2016-12-09, 09:00

  • Зураг: