Бюро 24/7 тойм: Louis Vuitton, resort 2020

Нью-Йоркийн TWA Flight Center онгоцны буудалд зохион байгуулагдлаа

Louis Vuitton брэндийн бүтээлч захирал Николя Жескьер 2020 оны аяллын цуглуулгаа Нью-Йорк хотод орших TWA Flight Center онгоцны буудалд танилцууллаа. TWA Flight Center онгоцны буудал бол алдарт архитектор Ээро Сааринений 1962 онд байгуулсан, орчин үеийн уран барилгын гол төлөөлөл болсон барилгуудын нэг юм. Аяллын цуглуулгад зориулан онгоцны буудлын доторх талбайг тэр чигт нь ширэнгэн ойн ургамал, модоор чимэглэжээ. Футурист хэв маягийг магтан дуулагч Николя Жескьер энэ удаад ч бас ирээдүйг зөгнөн дүрсэлсэн загваруудыг урласан байлаа. Ингэхдээ "Blade Runner" киноноос бүтээлч сэдэл авсан өргөн мөр, бэлхүүс тодотгосон даашинз, торгон материалтай богино хүрэм, савхин хослол, өргөн мөртэй даашинз, шулуун эсгүүртэй өмд, biker загварын гутал зэргийг бүтээсэн байна. Загвар өмсөгчдийн үс засалт, нүүр будалтыг ч мөн киноны гол дүр болох Рейчелийг санагдуулам байдлаар хийсэн харагдлаа. Харин аксесуарын хувьд өвөрмөц аралтай тэлээ, тунгалаг линзтэй нарны шил, савхин малгай зэргийг танилцууллаа.

 

 

Buro.Mongolia

2019-05-09, 14:36