Бюро 24/7 тойм: Max Mara, resort 2018

Архитектор Айлин Грейгийн цаг үе үл хамаарсан даруу стиль

Max Mara брэндийн 2018 оны аяллын цуглуулга францын XX-р зууны алдарт архитектор Айлин Грейгийн хувцаслалтын стиль дээр суурилжээ. Хэрвээ Грейгийн стилийг Google сүлжээнээс хайгаад үзвэл түүний хувцасны шүүгээ зөвхөн цагаан цамц ба эрэгтэй эсгүүртэй хослолуудаас бүрддэг байсан нь харагдах болно. Max Mara-гийн бүтээлч захирал Ян Гриффитс шинэ цуглуулгадаа Грейгийн стилийг шууд хуулбарлаагүй хэдий ч, архитекторын эгэл даруу хэв маяг, цаг үе үл хамаарсан хувцаслалтын шинж тэмдгүүдийг бүх загварууддаа шингээжээ. Тэгэхээр 2018 онд брэндийн зүгээс эрэгтэй загварын захтай цамц, power dressing уур амьсгалтай элсэн бор өнгийн хослол болон комбинзон өмсөхийг санал болгож байна.

Buro.Mongolia

2017-07-03, 10:00

  • Зураг: