Бюро 24/7 тойм: Prada, resort 2020

"Энгийн байдал бол эсэргүүцэл"

Prada загварын ордны захирал Миучча Прада "Энгийн байдал бол эсэргүүцэл" хэмээх цөөн үгээр 2020 онд зориулсан аяллын цуглуулгаа тодорхойллоо. Цэцгэн хээтэй хослол, тариачныг санагдуулам хатгамалтай даашинз, энгийн эсгүүртэй хүрэм, ажилчны өмсгөл, шоон хээтэй хүрэм ба хослол, нэхмэл хүрэм, А хэлбэрийн силуэттэй даашинз зэрэг маш энгийн загварууд энэхүү цуглуулгад багтсан байлаа. Миучча Прада хээ болон өнгөний тэнцвэрийг гаргууд олж чаддагаараа алдартай бөгөөд энэ удаагийн аяллын цуглуулгадаа ч бас олон төрлийн өнгө болон график хээнүүдийг нэг дор хольж, маш сонирхолтой загваруудыг бүтээжээ.

Үндсэн элементүүд: Хатгамал, тариачны даашинз, ажилчны өмсгөл, А хэлбэрийн силуэт

Үндсэн өнгөнүүд: Усан ягаан, бүдэг цэнхэр, ногоон, beige, хар хөх, цагаан, саарал

Стилистик аргачлалууд: Олон төрлийн өнгө болон хээг холих, олон давхарлах аргачлал, футболкан дээр өмссөн нарийн мөртэй урт даaшинз.

Аксесуар: Арьсан гар цүнх, куртканы материалаар хийсэн гар цүнх, платформ ултай пүүз, хуванцар чимэглэлтэй ноосон ороолт.

Нүүр будалт ба үс засалт: Хайхрамжгүй байдлаар задгай тавьсан үс, тод өнгийн контур, бүдэг уруул

 

Buro.Mongolia

2019-05-06, 16:45