Celine, намар-өвөл 2019 цуглуулга

Эди Слиман хуучин цагийн Celine брэндийг илэрхийлэхийг зорилоо

Celine брэндийн бүтээлч захирал Эди Слиман брэндэд зориулсан хоёр дахь эмэгтэй цуглуулга буюу намар-өвөл 2019 цуглуулгаа танилцууллаа. Өргөн эсгүүрийн пиджак, кюлот өмд, хоолойтой ноосон цамц, ноолууран нөмрөг, савхин хүрэм, эмэгтэйлэг өнгө аястай цамц, нэхий хантааз, oversize загварын үслэг хүрэм, задгай энгэртэй ноосон цамц, ажил хэрэгч загвартай гар цүнх зэрэг өдөр тутамд зориулсан, амьдралд ойр загваруудыг урлажээ. Мөн цуглуулгад Celine брэндийн илэрхийлэл болсон гинжин хээтэй торгон ороолт, даашинз зэрэг багтсан нь Эди Слиман энэ удаагийн цуглуулгыг бүтээхдээ хуучин цагийн Celine брэндийг илэрхийлэхийг зорьсон нь харагдаж байлаа.

 

Buro.Mongolia

2019-03-04, 12:27