Бюро 24/7 тойм: Fendi, pre-fall 2018

“Бундын Хатан”-д зориулагдсан өвөрмөц загварууд

Fendi ордонд зориулсан pre-fall цуглуулгаа Карл Лагерфельд "Бундын Хатан" хэмээн нэрлэсэн бөгөөд цуглуулгын гол дүрийн бүсгүйг "сэтгэл булаам, үзэсгэлэнтэй, хөгжилтэй атлаа үргэлж дэгжин, жижиг деталь бүрийг анхаардаг нямбай" хэмээн тодорхойлжээ. Тэгсэн хэдий ч дизайнер энэхүү сэдвийг маш өвөрмөц байдлаар дэлгэрүүлж, 1960-аад оны хэв маягтай, өнгөлөг хээ, эмэгтэйлэг хуниасаар баялаг хувцаснууд бүтээсэн байлаа. Түүнчлэн Лагерфельд 2000-аад оныг санагдуулам Fendi ордны домогт үсэгтэй логог дахин сэргээх зорилтоо үргэлжлүүлж, цуглуулгын богино үслэг хүрэм, ноосон цамц зэргийг бүхэлд нь логогоор бүрхлээ. Fendi-гийн энэ удаагийн цуглуулгын бас нэгэн том давуу тал бол гутал ба аксесуарууд юм. Сүүлийн улиралд street style одод дунд эрэлт ихтэй байгаа шөвгөр хоншоортой улаан гутал, өргөн оосортой гар цүнх зэрэг нь хувцас бүрийг бүүр ч илүү чимжээ.

Buro.Mongolia

2017-12-08, 19:31