Францын шинэ давлагааг харуулсан Chanel-ийн цуглуулга

Хавар-зун 2020

Chanel загварын ордны бүтээлч захирал Виржини Виар брэндэд зориулсан анхны ready-to-wear цуглуулгаа Парис охидын хувцаслалтаас сэдэвлэн бүтээжээ. Твид даашинз, судалтай цамц, өндөр суудалтай жийнс, тод өнгийн хослол, органза материалаар урласан хар даашинз, нэвт гэрэлтдэг материалаар хийсэн хүрэм, мөр ил гарсан топ, дэрвэгэр юбка зэрэг загварууд энэхүү цуглуулгад багтсан байна. Бүтээлч захирал Виржини Виар шинэ цуглуулгыг урлахдаа 1950 ба 1960-аад онуудын үед кино урлагийн салбарт дэлгэрч байсан Nouvelle Vague буюу "Францын шинэ давлагаа" гэх урсгалаас сэдэвлэсэн болохоо онцолсон юм. Тэрхүү шинэ давлагааны үеийн найруулагчид элдэв чамирхалгүй, бодит байдлыг дэлгэцнээ харуулахыг зорьдог ба үүний тулд гэрэлтүүлэг, график эффект зэргийг аль болох бага ашигладаг байжээ. Түүнчлэн "Nouvelle Vague" төрлийн кинон дээрээс Франц охидын имидж, хувцаслалт маш тод харагддаг юм. Шоу бүрээрээ гайхалтай тайз заслыг бүтээдэг Chanel брэнд энэ удаад Гран-Пале ордонг Парис хот дахь орон сууц, зочид буудлын дээврийг санагдуулам дизайнаар тохижуулсан байлаа.

 

Buro.Mongolia

2019-10-02, 12:21