Gucci-гийн цэцэгс ба амьтдаар дүүрэн шинэ капсул цуглуулга

Harrods дэлгүүрт тусгайлан зориулсан

Gucci загварын ордон Harrods их дэлгүүртэй хамтран капсул цуглуулга танилцууллаа. Цуглуулгад цэцгэн хээтэй топ ба брюк өмд, гоёмсог нөхөөсөөр чимэглэгдсэн пүүз, гоёл чимэглэл, даашинз болон шинэ өнгийн сонголттойгоор гарсан гар цүнхнүүд багтжээ. Gucci x Harrods цуглуулгын хувцаснууд дэлгүүрийн албан ёсны вебсайт болон салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.

Бүтээлч захирал Алессандро Микеле энэхүү хамтын ажиллагааны хүрээнд мөн дэлгүүрийн үзмэрийн цонхыг Gucci стилиэр чимэглэсэн бөгөөд түүний энэхүү ажлыг наймдугаар сар дуустал үзэж болно. Түүнчлэн Harrods дэлгүүрээр үйлчлүүлсэн хүмүүс худалдан авалтаа Gucci-гийн бүтээсэн тусгай нөхөөсөөр чимэглэх боломжтой юм.

Buro.Mongolia

2017-08-03, 17:00