Gucci, намар-өвөл 2018

Доктор Микелегийн хагалгааны өрөө

Дизайнер Алессандро Микеле биднийг үүнээс илүүгээр гайхшруулах боломжгүй мэт санагдах ч, түүний хамгийн сүүлийн загварын шоуны таймер хэлбэрийн урилга дизайнерын уран сэтгэмжид хязгаар үгүй гэдгийг дахин нэг удаа баталлаа. Шоу уламжлал ёсоор Милан хотод байрших брэндийн Gucci Hub төв байранд зохиогдсон бөгөөд энэ удаад барилгын орон зай анатомийн сэдвээр чимэглэгдсэн байлаа. Хагалгааны орны хажуугаар өнгөрөн алхах загвар өмсөгчид доктор Микелегийн удирдлага доор дүнсгэр бөгөөд хүйтэн уур амьсгал бүрдүүлж, гартаа өөртэйгөө ижил царайтай хиймэл толгой барьсан нь үнэхээр өвөрмөц шийдэл болж чаджээ. Алессандро Микелегийн тайлбарласнаар тэр намар-өвөл 2018 цуглуулгаараа дамжуулан пластик мэс засалч ба дизайнер хүний ижил төстэй талуудыг тодотгохыг хүссэн гэнэ. Түүний бодлоор хайч, зүү гэх зэрэг багаж хэрэгслүүдийн ачаар эдгээр хоёр өөр мэргэжилтэй хүмүүс нь нэгэн зорилгод хүрч, хүнд цоо шинэ дүр төрх бэлэглэж чаддаг гэнэ.

Buro.Mongolia

2018-02-22, 13:00