Jil Sander, хавар-зун 2019 цуглуулга

Минимал болон спортлог байдлын нэгдэл

Люси Мейер болон Люк Мейер нар Jil Sander брэндэд зориулсан гурав дахь цуглуулгаа танилцууллаа. Цэргийн дүрэмт хувцсыг санагдуулам хослол, андроген загварын хэлхэгэр цамц, ретро хээтэй нэхмэл даашинз зэргээс брэндийн илэрхийлэл болсон энгийн, минимал байдал мэдрэгдэх ч Jil Sander-ийн загваруудад тэр бүр ажиглагдаад байдаггүй спортлог, чөлөөт хэв маяг цоо шинэ уур амьсгал бүрдүүлжээ. 

Үндсэн элементүүд: Андроген хэв маяг, спортлог хэв маяг, хэлхэгэр загварууд, нэхмэл цамц, ретро хээ, цацаг, уран зураг мэт хатгамал

Үндсэн өнгөнүүд: Саарал, хөх зэрэг завсрын өнгөнүүд, цагаан ба хар өнгө

Стилистик аргачлалууд: Монохром буюу нэг төрлийн өнгөөр дагнах, спортлог чөлөөт хэв маяг бүрдүүлэх

Аксесуар: Tote хэлбэрийн цүнх, жижиг гар цүнх, минимал загвартай ээмэг, платформ ултай гутал, өвдөг давсан түрийтэй гутал

Нүүр будалт ба үс засалт: Байгалийн будалт, хайхрамжгүй үс засалт

Buro.Mongolia

2018-09-20, 11:59