Кристоф Лемер Uniqlo-д зориулсан цуглуулгын бүрэн каталог

Uniqlo-гийн шинэ бүтээлч захирлын анхны цуглуулга

Энэхүү шинэ цуглуулгын эмэгтэйчүүдийн 50, эрэгтэйчүүдийн 34 өөр загварын хувцаснууд Uniqlo-гийн дэлгүүрүүдээр аравдугаар сараас эхэлж худалдаалагдана

Hermès брэндийн хуучин бүтээлч захирал Кристоф Лемер ба Uniqlo нарын түншийн харилцаа хамгийн анх хамтарсан цуглуулгаар эхэлж байсан юм. Дизайнер Uniqlo брэндэд тусгайлан зориулж бүтээсэн, өнгөрсөн жилийн хоёр цуглуулга хэрэглэгчид дунд томоохон амжилт олсон тул Uniqlo Лемертэй цаашид тогтмол хамтран ажиллахаар шийдэж, түүнийг брэндийн бүтээлч захирлаар томилсон билээ. Шинэхэн албан тушаалаа хүлээж авсан дизайнер төд удалгүй өөрийн гэсэн Uniqlo U шугамыг байгуулж, анхны цуглуулгаа танилцууллаа.

Цуглуулгад эрэгтэй ба эмэгтэй загварын, $14,90-ээс $179,90 долларын үнэтэй нийт 84 загварын хувцас багтсан байна. Цуглуулга дэлхийн бүх Uniqlo салбар дэлгүүрүүдэд аравдугаар сарын 14-нээс эхлэн худалдаалагдана.

Buro.Mongolia

2016-09-01, 11:00

  • Зураг: