Louis Vuitton, намар-өвөл 2019 цуглуулга

Эклектик стиль

Louis Vuitton брэндийн бүтээлч захирал Николя Гескьер шинэ улиралд зориулан 1980-аад оны хэв маяг, силуэт давамгайлсан цуглуулга урлажээ. Ингэхдээ өөрийн дуртай футуристик элемент, өвөрмөц хээ, панк уур амьсгал, тэйлор хийц шингэсэн нэг үгээр бол эклектик буюу холимог загваруудыг бүтээсэн байлаа. Мөн загварын шоунд зориулан Луврын музейг Парисын урлаг, соёл, дизайны төв болсон "Центр Помпиду" хэмээх газрыг санагдуулам байдлаар тохижуулсан ба олон нийтийн сүлжээ хөгжихөөс өмнө "Центр Помпиду"-д өөрийн гэсэн ертөнцтэй, өвөрмөц стильтэй хүмүүс нэг дор цуглардаг байсныг онцолжээ. Шинэ цуглуулгад цацагтай хүрэм, твид даашинз, босоо захтай пальто, цэцгэн хээтэй ширмэл даашинз, футурист загвартай хантааз, өндөр суудалтай өмд ба бэлхүүс тодотгосон бүс зэрэг сонирхолтой загварууд багтсан байна.

Buro.Mongolia

2019-03-06, 16:44