Орчин үеийн романтизмыг илтгэх Valentino-гийн эрэгтэй цуглуулга

Намар-өвөл 2020

Valentino брэндийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччоли намар-өвөл 2020 улиралд зориулсан эрэгтэй цуглуулгаа танилцууллаа. Тэрээр зөөлөн эсгүүр бүхий тэйлор загваруудыг Инез ван Ламсвеерде ба Винуд Матадин гэх зурагчдын дарсан цэцэгсийн зургаар чимэглэсэн нь цуглуулгыг маш романтик уур амьсгалтай болгожээ. Цуглуулгад сонгодог загварын хүрэм, хослол, нэхий хүрэм, өдөн куртка, брюк өмд зэрэг загварууд багтсан ба аксесуарын хувьд tote цүнх, жижиг арьсан гар цүнх, хэтэвчтэй тэлээ, паска загварууд ноёрхсон байна.

"Энэ бол өнөө цагийн эрчүүдэд зориулсан романтик үзэл санааны тусгал. Романтизм гэдэг нь нэг талаараа сэтгэлийн илэрхийллийг хэлнэ шүү дээ" хэмээн Пьерпаоло Пиччоли ярьж, үүгээрээ дамжуулан эрчүүдийг эмэгтэйлэг байдлаа хүлээн зөвшөөрөхийг уриалан дуудлаа.

 

Buro.Mongolia

2020-01-16, 16:09