Oscar de la Renta хуримын цуглуулга, хавар-зун 2020

Орчин үеийн сүйт бүсгүйн өмсгөл

Дизайнер Фернандо Гарсия ба Лаура Ким нар жил ирэх тусам хуримын болон энгийн цуглуулгынхаа хязгаарыг устгаж, зөвхөн хурим гэлтгүй ямар ч үед өмсөж болохоор универсал загварууд урлах болоод байна. Энэ удаагийн цуглуулгад л гэхэд хуримын даашинзууд илүү богино, хөнгөн болсон төдийгүй коктейл үдэшлэг эсвэл улаан хивсэн дээр өмсөж болох мэт хоёрдмол чанартай болжээ. Ерөнхийдөө орчин үеийн сүйт бүсгүй ямар нэгэн хязгаарт баригдаж, олон нийтийн түгээмэл ойлголтын дагуу хуримын өмсгөлөө сонгох шаардлагагүй болсныг та энэхүү цуглуулгаас анзаарах биз ээ.

Buro.Mongolia

2019-04-16, 11:00

  • Зураг: