Парисын загварын долоо хоног: Paco Rabanne, намар-өвөл 2019

Хуучин цагийн Холливүүд ба 1970-аад оны глэм рок Paco Rabanne-д эргэн ирлээ

Paco Rabbane брэндийн бүтээлч захирал Жюльен Доссена "Гоо үзэсгэлэн гэж юуг хэлэх вэ, түүнийг орчин цагт хэрхэн илэрхийлэх вэ?" гэх асуултад хөглөгдөн Холливүүдийн алтан үе болоод 1970-аад оны глэм уур амьсгал мэдрэгдэх гайхалтай цуглуулгыг урлажээ. Энэхүү цуглуулгад шигтгээн чимэглэлтэй торгон даашинз, урт загварын tuxedo, өргөн мөртэй хамба хилэн даашинз, aр-деко хээтэй хослол, мери жейн загварын өндөр өсгийт зэрэг хараа булаам загварууд багтсан байлаа. Мөн Paco Rabbane брэндийн бэлгэ тэмдэг болсон chainmail даашинз, андроген хэв маягтай загварууд ч шингэжээ. Дизайнер Жюльен Доссена “Парка цув, hoodie цамц биш харин эмэгтэйчүүдэд гайхалтай мэдрэмж төрүүлэх, дээд зэргийн хувцас загвар бүтээхийг хүслээ” хэмээн шоуны эхэнд онцлон хэлсэн юм.

 

 

Buro.Mongolia

2019-03-01, 11:46