Prada, намар-өвөл 2019 цуглуулга

Франкенштейний сүйт бүсгүйг танилцууллаа

Өнгөрөгч нэгдүгээр сард дизайнер Миучча Прада "Франкенштейн" романаас сэдэвлэсэн эрэгтэй цуглуулгаа танилцуулсан билээ. Тэгвэл тэрхүү цуглуулгын үргэлжлэл болсон эмэгтэй загваруудыг 2019 оны намар-өвлийн улиралд зориулан бүтээлээ. Нэг үгээр бол Миучча Прада өөрийн "бүтээсэн" Франкенштейний сүйт бүсгүйг танилцууллаа. Гүн ухлаадас бүхий энгэртэй шулуун загварын даашинз, нөмрөг загварын хүрэм, ноолууран даашинз, судалтай hoodie, цэцгэн принттэй юбка, biker загварын түрийтэй гутал зэрэг панк хэв маягтай загваруудыг торон материал, цэцгэн хатгамал, гялалзсан болон өдөн чимэглэл зэрэг романтик элементүүдээр баяжуулжээ. Түүнчлэн дизайнер Миучча Прада цэргийн өмсгөл, уулын гутал, карго загварын өмд, үүргэвч зэрэг тэр бүр урлаад байдаггүй ажилчны хэв маягтай, прагматик загваруудыг энэхүү цуглуулгадаа багтаасан нь олны анхаарлыг татсан юм.

Buro.Mongolia

2019-02-25, 16:21