Proenza Schouler орчин үеийн тачаангуй хэв маягийг харууллаа

Намар-өвөл 2020

Жек Маккалоу ба Лазаро Эрнандес нар секси хэв маягийг эргээд моданд оруулахаар ажиллаж байна. Тодруулбал тэдний намар-өвөл 2020 улиралд зориулан бүтээсэн мөр ил гаргасан загварууд, галбир барьсан савхин даашинзууд зэрэг нь сүүлийн арваад жилийн хугацаанд загварын салбарт ноёрхсон аскетизмыг орлуулах оролдлогыг хийсэн юм.

Цуглуулгад мөн тэгш бус хэмтэй даашинзууд, цоолбортой свитерууд, аварга том гар цүнхнүүд болон арьсан материал бүхий өвдөг давсан түрийтэй гуталнууд багтсан байлаа. Дизайнерууд даашинзаас эхлээд пальто хүртэлх цуглуулгынхаа загвар бүрийг уламжлалт эсгүүрээс тэс ондоо, шинэлэг байдлаар урладаг тул тэдний санал болгох тачаангуй хэв маяг маш орчин үеийн шийдэлтэй болж чаджээ.

Buro.Mongolia

2020-02-12, 11:40