Saint Laurent, намар-өвөл 2019 цуглуулга

Харанхуйд гэрэлтсэн загварууд

Saint Laurent загварын ордны бүтээлч захирал Энтони Ваккарелло 1980-аад оны загварын салбарын гол төлөөлөл болох Катрин Денёв, Бьянка Жаггер, Бетти Катру нарын хүчирхэг стилиэс бүтээлч санаа авсан цуглуулгаа танилцууллаа. Тэйлор хийцийн хослол, өдөн чимэглэлтэй шулуун загварын юбка, гялалзсан материал бүхий бомбер хүрэм, tuxedo загварын даашинз, пиджак ба богино өмдний хослол, тэгш бус хэм, cтилет загварын өндөр өсгийт болон Энтони Ваккареллогийн үндсэн хэв маяг болох мини даашинз зэргээс бүрдсэн эрэгтэйлэг атлаа тачаангуй өнгө аястай загваруудыг эмэгтэйчүүдийн хүчирхэг байдлыг тодотгох зорилгоор урласан гэдгээ ярьсан юм.

Ихэнх загваруудад өргөн, нүсэр хийцийн мөр шингэсэн ба энэ бол oversize биш, харин "өргөн мөр" гэдгийг ахин дахин онцолж байлаа. Загварын шоуны төгсгөл хэсэгт тайзны чимэглэл болох гэрлэн чийдэнгүүд UV туяа цацруулж, Энтони Ваккареллогийн урласан үслэг хүрэм, аварга том эрвээхий зангилаатай мини даашинз, өдөн чимэглэлтэй хүрэм зэрэг цуглуулгын онцлох загварууд неон өнгөөр гэрэлтсэн юм. 

 

 

 

Buro.Mongolia

2019-02-27, 15:24