Юбер де Живаншид илгээж буй хайрын захидал: Givenchy-гийн кутюр цуглуулга

Хавар-зун 2020

Givenchy брэндийн бүтээлч захирал Клэр Уайт Келлер 2020 оны хавар-зуны улиралд зориулсан кутюр цуглуулгаа танилцууллаа. Романтик хэв маягтай энэхүү цуглуулгыг урлах санааг дизайнер Их Британийн зүүн өмнөд хэсэгт орших Сиссингурст ордны цэцэрлэгт хүрээлэнд алдарт зохиолч Виржиния Вульф ба түүний дурлалт эмэгтэй Вита Сэквилл-Уэст нарын хайрын захиаг уншихдаа олж авчээ. Тиймдээ ч цуглуулгаас яруу найраг мэт утга уянгын, цэцэрлэгт хүрээлэнг санагдуулам амар амгалан өнгө аяс мэдрэгдэж байлаа.

Цэцгийн дэлбээ мэт хормой, гипсофила цэцгийг санагдуулам хатгамал, гоёлын малгай, тэйлор хийцийн даашинз зэргээс бүрдэх шинэ цуглуулгад панси цэцэг, нил цэцэг, яргуй, хумсан цэцгийн өнгөнүүд давамгайлсан харагдана. Мөн Клэр Уайт Келлер цуглуулгыг урлахдаа Givenchy загварын ордны архив дахь хэд хэдэн загвараас бүтээлч сэдэл авсан бөгөөд цуглуулгаа "Юбер де Живаншид илгээж буй хайрын захидал" хэмээн тодорхойлжээ.

Buro.Mongolia

2020-01-23, 12:25