Зөвхөн хиймэл оюун ухаанд суурилсан загварын шоу зохиогдлоо

Хиймэл оюун ухааны чадал чадамж улам л нэмэгдсээр байгаа нь загварын салбарт тусгалаа олж байна. Өнгөрсөн сард Нью-Йоркийн Spring Studios агентлаг, онлайн худалдааны Revolve платформ болон Maison Meta компаниас хиймэл оюун ухаанд суурилсан анхны загварын долоо хоногийг эхлүүлсэн билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд нийт 400 гаруй дизайнер өөрсдийн бүтээлээ явуулснаас 130 нь албан ёсоор арга хэмжээнд оролцож байна. Нийт ирүүлсэн цуглуулгаас олон нийтийн санал асуулгын тусламжтай шилдэг 10 оролцогчийг шалгаруулна. Үүний дараа салбарын мэргэжилтнүүдээс бүрэлдсэн шүүгчид шилдгийн шилдэг гурван цуглуулгыг тодруулах юм. Сүүлд тунаж үлдсэн ялагчдын цуглуулгыг биет болгон урлах, цаашлаад зах зээлд гаргах ажлыг хэрэгжүүлж санхүү болон маркетинг талаас нь дэмжихээр болжээ.

Загварын салбар хиймэл оюун ухаанд суурилан хөгжсөнөөр загварын шоу зохион байгуулах үйл явц мөнгө санхүүгийн хувьд хөнгөвчлөгдөж, бүтээлч захирлууд хүссэн санаагаа зах хязгааргүй буулгах боломжтой болно. Дан ганц цуглуулга танилцуулах шоу ч гэлтгүй сэтгүүлийн болон зар сурталчилгааны зураг авалтуудыг илүү хялбараар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Нөгөөтээгүүр хүний оюун санаанаас ундрах бүтээлч байдлыг үнэлдэг тус салбарт технологийн өндөр дэвшил үнэхээр хэрэгтэй юу гэдэг асуулт тавигдаж байна. Таны бодлоор энэ нь хувцас загварын ертөнцөд ахиц дэвшил авчрах уу, аль эсвэл ажиллах хүч, хүний нөөцөд заналхийлж байна уу? Бид ирээдүйд үүнтэй нэг талбар дээр зэрэгцэн оршиж чадах болов уу?


MARITZA RUBIO

Rainbow


Gaby Rosés Bentancor

THE CONVERGENCE


Baby Enya

Sheeer


Amin Saadat

No Name23


Zemugen

Ethereal Elegance


Buro.Mongolia

2023-05-05, 12:55