Кендрик Ламар 100 долларын үнэтэй Nike пүүз гаргалаа

Нэгдүгээр сарын 26-наас худалдаанд гарна

Энэ оны 60 дахь «Грэмми» шагналын нийт долоон номинацид нэр дэвшсэн рэппер Кендрик Ламар Nike брэндтэй хамтран Cortez загварын шинэчилсэн хувилбарыг гаргалаа. «Kenny I» хэмээн нэрлэгдсэн шинэ пүүзний хажуу хэсэгт «Damn» гэх үг бичигдсэн бөгөөд энэ нь рэпперийн 2017 онд гаргасан хамгийн сүүлийн цомгийн нэр юм.

Nike брэндийн албан ёсны Instagram хуудаст «Kenny I» загварыг «Damn» цомогт зориулагдсан бүтээл хэмээн онцолж, Кендрик Ламарыг «энгийн хөгжимчнөөс илүү том уран бүтээлч» гэж тодорхойлсон байлаа.

Шинэ пүүз нэгдүгээр сарын 26-наас эхлэн SNKRS апп дээр борлуулагдах болно. Мөн энэ дашрамд сануулж хэлэхэд Кендрикийн Nike брэндэд зориулсан бас нэгэн «Don't Trip» бичигтэй пүүз нэгдүгээр сарын 28-нд худалдаанд гарна.

 

 

Buro.Mongolia

2018-01-10, 10:00

  • Зураг: