2000-аад оны хэв маяг эргэн ирлээ: Эрчүүд болор аксесуар сонгож байна

2000-аад оны мода эргэн ирснийг street style төрхүүд болон брэндүүдийн шинэ цуглуулгуудаас харж болно. Загварт сонирхолтой хүн бүр карго загварын өмднөөс эхлээд бие барьсан топуудаар хувцасны шүүгээгээ бүрдүүлж эхэлсэн энэ үед 2000-аад оны нэгэн тренд аксесуар эргэн ирлээ. Тодруулбал, болор аксесуарыг яг одоо зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч мөн сонгон төрхөө бүрдүүлж байна.

Энэ трендийн хүрээнд Swarovski брэнд классик болон өвөрмөц загварын болор бөгж, ээмэг, бугуйвчийг Collection I цуглуулгаараа танилцуулсан бол Английн дээд зэрэглэлийн гоёл чимэглэлийн Alan Crocetti брэнд сувдан чимэглэл мэт харагдах хүрэн, цэнхэр өнгийн детальтай цуглуулгыг гаргажээ.

Swarowski
Swarowski
Dolce & Gabbana
Versace
DARKAI
Lanvin
Hatton Labs
Dsquared2
Emanuele
Herald Percy

Buro.Mongolia

2021-06-18, 17:06