Adidas-ын Porsche Design Sport брэнд шинэ төлөөлөгчтэй боллоо

Хөл бөмбөгийн од

Хөл бөмбөгийн Байерн Мюнхен клубын алдарт хагас хамгаалагч брэндийн шинэ төлөөлөл болжээ

Жозе Моуриньо шиг домог болсон хөл бөмбөгчнийг ажилд авна гэдэг амаргүй ч Шаби Алонсог сонгон авч чадсан байна. Adidas-ийн Porsche Design Sport брэндийн нүүр царай болсон Алонсо брэндээс зохиох олон нийтийн бүхий л үйл ажиллагаа, зар сурталчилгааны кампанит ажилд оролцохоор болжээ.
Adidas загварын хамтын ажиллагаа, олон улсын маркетингийн дэд ерөнхийлөгч Герт-Юрген Бэнз " Загвар, тансаг машин, спорт зэрэг брэндийн мөн чанарыг Шаби Алонсо төгс илэрхийлнэ" гэж хэлсэн байна. " Тэр бол олон улсад танигдсан, дэлхийн хэмжээний тамирчин, мөн загварлаг хувцаслалтаараа алдартай учраас энэхүү хамтын ажиллагаа нь бидэнд маш том дэмжлэг, түлхэц болно" гэжээ.
Хөл бөмбөгийн талбай дээр ч бусад үед ч загварлаг од хагас хамгаалагч Алонсогийн дүр төрх брэндийн нэр хүндэд хэрхэн нөлөөлөхийг харахад сонирхолтой байх болно.

Buro.Mongolia

2015-07-03, 00:15

  • Зураг: Buro 24/7 Singapore