Өмнөд Солонгосын Seventeen хамтлагийн дуучин Мингю дахин Calvin Klein брэндтэй хамтран ажиллаа. Тэрээр тус брэндийн эрэгтэй дотуур хувцас болон өмдний шинэ загварыг таниулах сурталчилгаанд тоглосон бөгөөд ердөө 35 секунд үргэлжлэх уг бичлэгт дуучин залуу өөрийн эрч хүчтэй байдал, брэндийн залуучууд руу чиглэсэн үзэл санааг илэрхийлж чаджээ.
Мингю нь өнгөрсөн жил тухайн брэндийн анхны гэрээт сурталчилгаанд тоглох үеэр The Hollywood Reporter-т өгсөн ярилцлагадаа: “Calvin Klein бол нас харгалзахгүйгээр хүн бүрд чиглэдэг брэнд. Нөгөөтээгүүр энэхүү брэнд олны дунд ямар хүчтэй байр суурьтайг би мэддэг тул өөрийгөө тохирох хүн байж чадах эсэх, мөн брэндийн үнэт зүйлсийг илэрхийлж чадах үгүй гэдэгтээ эргэлзэж байсан” хэмээн хуваалцаж байжээ.
Энэ удаа дуучин залуугийн хувьд өөрийгөө дахин чадварлаг модель гэдгээ харуулж, брэндийн энэ намрын цуглуулгыг амжилттай сурталчилж чадлаа. Энэхүү суртчилгааг дуу дүрсний болон хөгжмийн найруулга хийгээд дуучин залуугийн хөгжмийн карьертай холбогдож чадсан шинэлэг өнгө аястай сурталчилгаа болсон гэдгийг түүний шүтэн бишрэгчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрчээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт