Парисын эрэгтэй загварын долоо хоног: Hermès, хавар-зун 2018

Ажил хэрэгч хувцаслалтын нэг хэсэг болсон бэлтгэлийн өмд, юүдэнтэй куртка ба спорт цамц

Дизайнер Вероника Нишанянын энэ удаагийн загварууд тансаг зэрэглэлийн спорт хэв маягийг илэрхийллээ. Спорт ангиллын үндсэн хувцаснууд болох бэлтгэлийн хослол, юүдэнтэй куртка ба цахилгаантай цамц зэрэг нь дизайнерын гарт орсноор офис дотор өмсөж болохуйц тансаг дүр төрхтэй болжээ. Бусад брэндүүдийн жишээний дагуу Hermès ордон спорт хэв маягтай хувцас гаргаснаар шинэ мянганыхны анхаарлыг татахаар зорьж байна. Шинэ цуглуулгын өнгөний сонголт ч бас илүү залуу уур амьсгалтай болсон нь брэндийн шинэ бодлоготой салшгүй холбоотой юм. Ягаан, улаан хүрэн, маргад ногоон ба улаан өнгөнүүд ноолуур, байгалийн арьс ба тугалган цаасыг санагдуулам гялгар материалд уусаж, сонирхолтой загварууд бий болгожээ.

Үндсэн элементүүд: Савхин цув ба брюк өмд, өргөн брюк өмд, хоёр талаар нь өмсөж болдог куртка

Үс засалт ба нүүр будалт: Байгалийн дүр төрх

Үндсэн өнгөнүүд: Ногоон, улаан хүрэн, элсэн бор, цэнхэр

Стилистик аргачлал: Юүдэнтэй куртка ба брюк өмдний хослол

Аксесуар: Арьсан материалтай спорт цүнхнүүд

Бүтээлч санааны эх үүсвэр: Drake, Hermès Chaîne d'Ancre Punk үнэт эдлэлийн цуглуулга

Buro.Mongolia

2017-07-02, 11:00