Парисын эрэгтэй загварын долоо хоног: Street Style, нэгдүгээр хэсэг

Эхний өдөр

Нэгдүгээр сарын 18-наас 22-ны хооронд Парис хотод эрэгтэй загварын долоо хоног өрнөж байна. Эхний өдрийн хуваарьт Balenciaga-гийн загварын шоу бичигдсэнтэй холбогдуулан street style одууд брэндийн өмнөх цуглуулгын хит загваруудаар гоёж, дизайнер Демна Гвасалияд хүндэтгэл үзүүллээ. Том хэмжээтэй өдөн куртка, олон өнгийн сноуборд хүрмүүд, өвдөг давсан түрийтэй, далий өсгийтэй ковбой гутлууд ба DHL логотой футболкууд Парисын гудманд ноёрхлоо. Street style сурвалжилгад үзэгдсэн жижиг трендүүдээс дурдвал үүнд судалтай хээтэй спорт маягийн хүзүүний ороолт, ноосон малгай ба камуфляж хээ багтаж байна.

 

Buro.Mongolia

2017-01-20, 14:00

  • Зураг: