Парисын эрэгтэй загварын долоо хоног: Valentino, намар-өвөл 2017

Загварлаг мөрдөгч

Valentino ордныг саяхнаас эхлэн бие даан удирдаж байгаа дизайнер Пьерпаоло Пиччоли өчигдөр анхны эрэгтэй загварын шоугаа танилцууллаа. Сүүлийн үеийн чиг хандлагыг англи маягийн сонгодог стильтэй хослуулсан түүний загварууд яг л орчин үеийн Шерлок Холмсд зориулагдсан мэт харагдаж байлаа.

Үндсэн элементүүд: Урт пальто, свитер цамцан дээр давхарласан хослол болон төрөл бүрийн хэмжээ, дизайнтай дөрвөлжин хээнүүд.

Үс засалт ба нүүр будалт: Загвар өмсөгчдийн нүд саравчтай малгайн цаана нуугдаж, уруул нь зөөлөн ягаан өнгөөр будагдсан байв.

Үндсэн өнгөнүүд: Гааны ногоон, улаан хүрэн, зөөлөн ягаан, бор туяанууд.

Стилистик аргачлал: Кеттэй өмссөн хослол, зөөлөн туяатай саравчтай малгай ба нөмрөг, сониноос хайчилсан үсэгнүүд.

Аксесуар: Саравчтай малгай, том хэмжээтэй савхин цүнх ба үүргэвч.

Бүтээлч санааны эх үүсвэр: Лондонгийн "дэнди" стиль, "Sherlock Holmes and Dr. Watson" кино, сонин, сэтгүүлээс түүж нийлүүлсэн гэмт хэрэгтний заналхийлсэн захидал.

Бэзил Рэтбоун Шерлока Холмсын дүрд, 1939 он

Buro.Mongolia

2017-01-20, 10:00

  • Зураг: