Calvin Klein Вy Appointment
Найруулагч Йоргос Лантимосын "The Killing of a Sacred Deer" бүтээлийн нээлт дээр киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Николь Кидман Calvin Klein Вy Appointment цуглуулгын даашинзтай хүрэлцэн ирлээ. Дизайнер Раф Симонсын урласан энэхүү даашинзыг бүтээхэд 150 цагийн хөдөлмөр болон 160м бүхий торгомсог тюль материал шаардагджээ.
Сануулж хэлэхэд энэ оны нэгдүгээр сард Раф Симонс Вy Appointment нэртэй Calvin Klein брэндийн кутюр цуглуулга танилцуулсан байгаа. Цуглуулгад нийт 14 загвар багтсан бөгөөд загваруудыг зөвхөн хувь хүний захиалгын дагуу урлаж, худалдаалах онцлогтой юм.
"The Killing of a Sacred Deer" киноны зохиолд өсвөр насны хүүхдийг өргөж авахыг хүсэж буй нэгэн мэс засалчийн тухай гардаг. Тэрээр мөн киноны явцад хүүхдийнхээ төлөө санаанд оромгүй золиос гаргах шаардлагатай болно. Киноны зураг авалтад Николь Кидманаас гадна Алисия Сильверстоун ба Колин Фаррелл нар оролцжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт