Хайх

Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд

Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд

Text: Buro.Mongolia


Яг одоо Нью-Йорк хотын Метрополитен урлагийн музейд Met Gala 2024 үдэшлэг зохион байгуулагдаж байна. Энэ жилийн Met Gala ёслол 17 дугаар зуунд англичуудын өмсдөг байсан хатуу корсетны үеэс эхлэн Филипп Лим, Стелла Маккартни, Коннор Айвс зэрэг 21 дүгээр зууны суут дизайнеруудын бүтээлийг онцолсон "Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд: Загварын сэргэн мандалт” сэдэв дор явагдаж байгаа билээ. Түүнчлэн наадамд 450 гаруй зочид уригдан ирж байгаа бөгөөд үндсэн хөтлөгчөөр Зендея, Bad Bunny, Женнифер Лопес, Крис Хемсворт нар ажиллах юм. 

Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 1)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 2)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 3)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 4)

Энэ жил улаан хивсний ёслолд уригдсан алдартнууд зохиолч Ж.Г.Баллардын 1962 онд туурвиж байсан "The Garden of Time" буюу "Цаг хугацааны цэцэрлэг" хэмээх богино өгүүллэгээс сэдэвлэж өнөөдрийн өнгө төрхөө бүрдүүлж байгаа билээ. Бүсгүйчүүдийн хувьд дресс кодын дагуу өнгө өнгийн цэцэгс алгалсан, дэрвэгэр хормойтой, өвөрмөц хээ хуар бүхий газар шүргэм урттай макси даашинзаар түлхүү гоёжээ. Эрчүүд эрт цагт хунтайж, гүнтэн нарын өмсдөг байсан эрхэмсэг хувцаслалтыг санагдуулам урт нөмрөг,  бантикан чимэглэлтэй сорочка, тэгш бус энгэртэй oversize хүрмээр дүр төрхөө бүрдүүлсэн бөгөөд тэд ч гэсэн цэцгэн хэлбэр, дүрстэй аксесуарыг хувцаслалтдаа шингээж өгөхөө мартсангүй. Харин өнгөний хувьд хар, цагаан, шаргал туяатай болон завсрын өнгөнүүд энэ жилийн Met Gala үдэшлэг дээр зонхилж байна.

Түүнчлэн Thom Browne ордны шар цэцгэн чимэглэлтэй, цацагтай цагаан даашинзаар гоёсон модель Жижи Хадид яг одоо цахим орчин дахь гол ярианы сэдвүүдийн нэг болж байна. Үзэгчид түүний энэ үдэш бүрдүүлсэн хэв маягийг "яг л цэцэрлэгт хүрээлэнд орших хүрч боломгүй хамгийн гоёмсог цэцгийн баглаа шиг харагдаж байна", "энэ үдшийн гол дүр Жижи Хадид байлаа" гэх зэргээр тодорхойлжээ. Мөн дуучин Лана Дель Рейн өмссөн Alexander McQueen ордны намрын сэрүүн өдрүүд болон бургас модыг санагдуулам сонирхолтой загвартай даашинз энэ жилийн Met Gala ёслолоос онцлох дүр төрхүүдийн нэг байж чадлаа. 

Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 5)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 6)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 7)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 8)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 9)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 10)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 11)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 12)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 13)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 14)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 15)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 16)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 17)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 18)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 19)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 20)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 21)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 22)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 23)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 24)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 25)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 26)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 27)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 28)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 29)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 30)
Met Gala 2024: Алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд (фото 31)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх