1990-ээд оны америк бүсгүйчүүдийн хувцаслалтыг эргэн тольдохуй

Одоог хүртэл тренд болдог нь Нью-Йорк бүсгүйчүүдээс улбаатай

Хэдхэн хоногийн өмнө Blackpink хамтлаг удахгүй гарах цомгийнхоо визуал зургийг олон нийтийн сүлжээнд байршууллаа. Тэдний үс засалт, хувцаслалт 90-ээд оны өнгөт арьст охидын хамтлагийг санагдуулам байсан нь хувцас загварынхны халуун сэдэв болов. American Love Story цуврал киноны эхний ангиуд цацагдсан даруйдаа цахим орчинд давамгай алгоритмууд цацагдаж, бодит явдлаас сэдэвлэсэн тус киноны гол дүрийн бүсгүй Каролин Бэссэт Calvin Klein-д ажиллах хугацаандаа 90-ээд онд Нью-Йорк хотын бүсгүйчүүд хэрхэн хувцаслаж байсныг жинхэнэ утгаар нь харууллаа. Хэдхэн сарын өмнө алдартай загварын шоунууд тайзнаа мөн л хуучны дуунуудыг эгшиглүүлж, ирсэн зочид бүгд л даган дуулж байсныг харвал бүх 1990 оны урлаг хийгээд трендийг бид бүгд үгүйлдэг мэт.

Хувцас загварын талаас авч үзвэл 1990 оны америкийн хувцас загвар бусад орнуудыг бодвол өөрсдийн гэсэн хэв маягтай байсан. Франц, Лондон, Милан хотын загварын хэмнэлээс Нью-Йорк арай өөр хэмнэлтэй байсан нь дуу хөгжмийн алдартнууд маш том үүрэг гүйцэтгэж зөвхөн урилгатай зочид л нэвтэрч болох үй олон шөнийн цэнгээний газруудаас жинхэнэ трендүүд үүссэн гэж хэлж болно. DJ, загвар өмсөгчид, загварын редакторууд, дуучид, бусад олон салбарын артистууд нэгэн дээвэр дор коктейль шимж папарациудын дуранд өртсөнөөр Нью-Йоркийг дэлхийн загварын хот болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн.

Үүгээр 1990 ээд оны хувцас загварын трендүүдийг эргэн санаж, одоог хүртэл загварын тайзнаа улирдаггүй дүр төрхийг танилцуулж байна. 1990-ээс одоог хүртэл...


УТСАН МӨРӨВЧ, ГУРВАЛЖИН ЭНГЭРТЭЙ ПАНСАН ДААШИНЗ


ХАР ЛОФЕР


МОНОХРОМ БУЮУ НЭГ ӨНГӨ ДАГНАСАН ЦУЛГУЙ ХУВЦАСЛАЛТ


САВХИН ХҮРЭМ БА ЖИЙНСНИЙ ХОСЛОЛ


ДӨРВӨЛЖИН ФУТБОЛКА, ГЭХДЭЭ ЦАГААН ӨНГӨТЭЙ


Ж.Булган

2026-03-06, 12:19