2018 оны хуримын цуглуулга: Oscar de la Renta, Carolina Herrera брэндүүд

Мөрөөдлийн даашинзууд

Oscar de la Renta

Брэндийн шинэхэн бүтээлч захирлууд Фернандо Гарсия ба Лора Ким нар Oscar de la Renta ордонд зориулсан анхны хуримын цуглуулгаа танилцууллаа. Загварын мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан хос дизайнерууд уг цуглуулгадаа үүсгэн байгуулагч Оскар де ла Рентад хүндэтгэл үзүүлж, түүний хамгаас дуртай цэцгэн сэдвийг хөнджээ. Мэдээж хэрэг Гарсия ба Ким нар зөвхөн архив сөхөөд зогсолгүй, мөн өөрсдийн хувийн хэв маягийг харуулах үүднээс баярын уур амьсгалтай комбинзон, зааны ясан өнгөтэй пиджак болон Сара Жессика Паркераас санаа авсан даашинз гэх зэрэг шинэлэг загварууд дэлгэсэн байлаа. 

Carolina Herrera

Каролина Эррерагийн бодлоор хурим бол эмэгтэй хүний амьдрал дахь хамгийн чухал өдөр бөгөөд энэ өдрийг бүсгүй бүр аль болох мөрөөдөлтэйгөө ойртуулан тэмдэглэх хэрэгтэй аж. Түүний үүсгэн байгуулсан Carolina Herrera брэндийн шинэ хуримын цуглуулга нарийн утсаар хийгдсэн хатгамал, навч хэлбэрийн чимэглэл, торгомсог материалтай эрвээхий зангилаа болон тюль оруулгаар баялаг бодит бус гэмээр үзэсгэлэнтэй даашинзуудаас бүрджээ.

Buro.Mongolia

2017-04-25, 11:00

  • Зураг: