Adidas оёдолгүй хувцасны цуглуулга гаргалаа

Warp Knit цуглуулгын нүүр царайгаар Карли Клосс тодорчээ

adidas брэнд аливаа оёдолгүй хувцасны Warp Knit цуглуулга танилцууллаа. Цуглуулгад легинс, богино спорт топ ба урт ханцуйтай футболканууд багтжээ.

Warp Knit загварууд нейлон утсаар хийгддэг бөгөөд оёдолгүй бүтцийнхээ ачаар биеийг нэгэн жигд бүрхэж, галбир тодотгож, ямар нэгэн хөдөлгөөн хийхэд чөлөөтэй мэдрэмж төрүүлж, дэмжлэг үзүүлдэг байна. Шинэ цуглуулгын нүүр царайгаар загвар өмсөгч Карли Клосс тодорчээ.

Цуглуулга брэндийн албан ёсны вебсайт болон салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлсэн байгаа.

Buro.Mongolia

2017-07-22, 12:00