Адвоа Абоа эмээ болон эгчийнхээ хамтаар Burberry-гийн сурталчилгаанд оролцлоо

Зураг авалтыг моделийн төрсөн нутагт хийсэн байна

Burberry брэнд гэр бүлийн сэдэвтэй цуврал сурталчилгаа гаргаж байгаа бөгөөд гуравдугаар хэсэгт нь алдарт загвар өмсөгч Адвоа Абоа гэр бүлийнхэнтэйгээ оролцжээ.

Зурагчин Юрген Теллерийн хариуцан ажилласан энэхүү зураг авалт нь Адвоагийн төрөлх нутаг болох Гана улсад хийгдсэн байна. Зурагнууд дээр загвар өмсөгч бүсгүй Burberry-гийн pre-fall 2018 цуглуулгын хувцаснуудаар гоёж, өөрийн дотнын найз Сонни Холл, эмээ Адвоа Глэдис болон үеэл Кенсема нарын хамтаар камерын өмнө гарчээ.

"Энэ аялал миний хувьд маш чухал байсан. Гэртээ эргэн ирэн, бүх зүйл хаанаас эхэлснийг харуулах үнэхээр сэтгэл догдлом мөч байлаа. Би энд дотнын найзуудаа, ажлын хамт олноо авчирч чадсан тул эмээ болон гэр бүлийн бусад гишүүд маань миний өөр гэр бүлийнхэнтэй танилцсан гэж хэлж болно" хэмээн Адвоа сэтгэгдлээсээ хуваалцсан байна.

Buro.Mongolia

2018-05-03, 13:00

  • Зураг: