Alexander Wang x adidas Originals нарын хамтарсан футуристик цуглуулга

Зургаа дах хамтарсан цуглуулга

Дизайнер Александр Ванг adidas Originals брэндтэй 2017 оноос эхлэн хамтран ажиллаж, улирал бүр капсул цуглуулга танилцуулсаар ирсэн билээ. Тэгвэл тэд саяхан зургаа дах буюу 2019 оны намар-өвлийн улиралд зориулсан шинэ цуглуулгаа танилцууллаа. "Club Leisure" хэмээн нэрлэсэн шинэ цуглуулгад футуристик уур амьсгалтай бэлтгэлийн хослол, пүүз, спорт цүнх, аксесуар зэрэг unisex загварууд багтжээ. Цуглуулгын онцлох загваруудаар Turnout Trainer, Puff Trainer болон Bball Soccer загварын пүүзнүүд тодорсон ба загвар бүр хоёр өнгийн сонголттойгоор худалдаанд гарахаар болжээ. Түүнчлэн брэндүүд шинэ цуглуулгад зориулан маш сонирхолтой 3D сурталчилгааг цацаад байгаа юм.

Шинэ цуглуулга арванхоёрдугаар сарын 14-нөөс эхлэн adidas болон Аlexander Wang брэндийн албан ёсны вебсайтуудаар худалдаалагдаж эхэлсэн ба үнийн хувьд 35-500 ам.доллар байна.

 

 

 

 

Buro.Mongolia

2019-12-17, 11:57