Нэгдүгээр сарын шинэ дугаар
Бразилийн супермодель, Victoria's Secret-ийн анхны сахиусан тэнгэрүүдийн нэг Алессандра Амбросио Португалийн Vogue сэтгүүлийн 2018 оны нэгдүгээр сарын дугаарт онцгой зочноор уригдаж, нүүр хуудсыг нь чимжээ. Харин түүний зургуудыг зурагчин Бранислав Симончик авсан байна. Сэтгүүлд нийтлэгдсэн зураг бүр дээр Алессандра Prada, Elie Saab, Miu Miu, John Galliano ба Céline брэндүүдийн хиймэл үстэй хүрэм өмссөн ба ингэснээр тэрээр байгалийн гаралтай үслэг эдлэлээс татгалзах хөдөлгөөнийг дэмжиж байгаа юм.
Сануулахад өдгөө 36 настай супермодель бүсгүй саяхан Шанхай хотод зохиогдсон Victoria's Secret-ийн загварын шоунд хамгийн сүүлчийн удаагаа оролцож, брэндтэй хийсэн гэрээгээ үүгээр дуусгасан байгаа. Тэрээр одоо нэрийн брэнд болон жүжигчний карьертээ анхаарлаа хандуулах төлөвлөгөөтэй байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт