Аз жаргалын шувуу барьсан Моника Беллуччи Marie Claire сэтгүүлийн зураг авалтад

Нүд салгахын аргагүй

Жүжигчин Моника Беллуччи Marie Claire сэтгүүлийн есдүгээр сарын дугаарын гол зочноор уригджээ. Уг төсөлд зориулан Моника хэд, хэдэн өөр төрх бүрдүүлсэн төдийгүй үзэсгэлэнт цагаан шувууны дэргэд зогсон зургаа даруулжээ.

Энэ дашрамд дурдахад, хэдхэн хоногийн өмнө Моника Беллуччи Венецийн кино наадмын үеэр "Irreversible" киноны шинэчлэн засварласан хувилбарын нээлт дээр тухайн киноны хамтрагч болон хуучин нөхөр Венсан Касселийн хамт хүрэлцэн ирсэн билээ.

Buro.Mongolia

2019-09-03, 15:23