Бехати Принслу төрснийхөө дараа анх удаа сурталчилгаанд оролцлоо

Загвар өмсөгч бүсгүй ээж болсон талаарх сэтгэгдлээ хуваалцжээ

Бүхий л томоохон загварын шоунууд дээр алхаж, гол сэтгүүлүүдийн нүүрийг чимдэг байсан Бехати Принслу энэ жилийн хоёрдугаар сарын 15-нд дуучин Адам Левиний хамтаар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авснаар хэсэг хугацаанд завсарлага авсан билээ. Харин одоо Принслу загварын салбарт эргэн ирж байна. Тэрээр алдартнуудын хайртай брэнд гэгддэг үнэт эдлэлийн Jacquie Aiche брэндийн шинэ сурталчилгаанд зургаа даруулжээ. Американа стилийн хувцас өмсөж, гоёмсог үнэт эдлэлээр чимсэн тэрээр W сэтгүүлд зориулж сурталчилгааны талаарх сэтгэгдэл болоод хоёр хүүхдийн ээж болох нь түүний загварын карьерт хэрхэн нөлөөлснийг ярьсан байна.

"Ээж болсноосоо хойш би оролцох төслүүддээ илүү нарийн шалгуур тавьж, ажлын ачааллаа бага багаар нэмж байгаа. Би үзэсгэлэнтэй охидтойгоо өнгөрүүлэх минут бүрийг нандигнаж, ээж байхын аз жаргалыг бүрэн дүүрэн эдэлж байгаа" хэмээн Принслу хэлжээ.

Түүнээс мөн өдөр тутамдаа ямар хувцас өмсөх дуртай, хэнээс загварын үлгэр дууриалал авдгийг нь тодруулахад "Өдөр тутамдаа жийнсэн өмд ба vintage футболка, заримдаа slip загварын даашинз өмсөх дуртай. Харин шүтээний хувьд нэг хүнийг онцолж хэлэхэд хүндрэлтэй юм. Би бусдаас ялгардаг, өвөрмөц хүмүүсийг үнэлдэг. Мэдээж хэрэг Рианна мөн Гвен Стефани нарыг дурдахыг хүсэж байна. Өсвөр насандаа, мөн одоо ч би No Doubt хамтлагийн хамгийн том шүтэн бишрэгч нь шүү" гэж хариулсан байна.

Buro.Mongolia

2018-08-22, 15:00

  • Зураг: