Дэлхийд танигдсан алдарт брэндүүд болох Tod’s болон Bally Улаанбаатар хотод албан ёсоор үүд хаалгаа нээлээ. Эдгээр брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа Ой Партнерс ХХК, Capra хэмээх монгол ноолууран куртикний брэнд дэлгүүрээ танилцуулж нэгэн зэрэг нээлтээ хийлээ. Тус дэлгүүрүүдийг зорих зочид тухлан саатаж, уужим саруулхан орчинд Bally брэндтэй дотно танилцаж, Итали улсаас гаралтай гутал урлалын Tod’s брэнд шинэ улирлын загваруудыг худалдан авах боломжтой боллоо.
Тус загварын ордон анх Итали улсад 1916 онд үүсгэн байгуулагдсан ба сайн чанарын арьсан бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигдсан дээд зэрэглэлийн брэнд юм. Брэндийн урласан гар аргаар бүтээгддэг гутал болон минимал хэв маягийн цүнхнүүдийг загварын хорхойтнууд андахгүй биз ээ. Энгийн атлаа чамин тансаг, удаан эдлэгдэх чанарыг эрхэмлэдэгт тэдний гол зорилго оршдог. “Made in Italy” үнэ цэнийг дэлхийд батлан харуулдаг алдартай брэндүүдийн нэг яах аргагүй Tod’s юм.
Bally 1851 онд Швейцарт үүсгэн байгуулагдсан, уламжлалт гар урлал ба орчин үеийн хэв маягийг давхар шингээсэн брэнд юм. Арьсан гутал тэдний нэрийн хуудас. 170 гаруй жилийн түүхтэй тус брэнд нь гар урлалын тусгай эсгүүрээр бүх бүтээлээ урладаг ба өдөр тутмын даруухан мэт харагдах загваруудтай гэж өнгөц харж болох ч яг өөрт тохирсон загвараа сонгон авбал тус брэндийн цаана нуугдаж байгаа тансаг үнэ цэнийг та мэдрэх нь гарцаагүй.
Шинээр төрөн гарч буй Capra брэнд хамгийн сүүлийн үеийн технологи, байгальд ээлтэй инновацыг нэгтгэсэн шинэ үеийн дэвшилд тулгуурласан ноолууран куртикээ танилцууллаа. Энэхүү загвар нь хүний биеийн хөдөлгөөний онцлогт бүрэн нийцсэн эргономик эсгүүртэй бөгөөд ямар ч нөхцөлд хөнгөн, тав тухтай байдлыг хангахаар бүтээгдсэн байна.
Гадаргуу: Дэлхийн шилдэг хамгаалалтын материал болох GORE-TEX® мембран нь салхи, бороо, цас зэргээс найдвартай хамгаалж, дотоод дулааныг гадагш алдахгүйгээр ус, чийг нэвтрүүлэхгүй онцлог шинж чанартай.
Дүүргэгч материал: Дахин боловсруулсан Монгол ноолуур болон сайн чанарын цагаан галууны өдний хольц нь дулааныг удаан хадгалах, зөөлөн, хөнгөн бүтэцтэй. Энэхүү байгальд ээлтэй шийдэл нь дулаан тусгаарлалт болон жингийн тэнцвэрийг төгс хангаж Монгол цаг агаарт нийцүүлэн бүтээгдсэнээрээ онцлог.
Дотор оруулга Omni-Heat™ технологи: Хүний биеийн дулааныг тусгалын зарчмаар буцаан ойлгуулж, дотоод орчныг тогтмол дулаан байлгах Omni-Heat™ технологийг загварууд дээрээ ашигласнаар гаднах хүйтэн орчны нөлөөг бууруулж, илүү хөнгөн, илүү их дулаан мэдрэмжийг өгнө.
Дашрамд дурдахад Capra дэлгүүрийн бусад дэлгүүрийн өнгө аясаас ялгарах онцлог нь “Experience Zone” хэмээх модерн орчны тохижилтоороо ялгарч байна. Технологийн дэвшил, модерн болон ирээдүйг зөгнөсөн бүтээл, хувцас танилцуулах булан бүр өөрийн гэсэн неон гэрэлтүүлгээр дэлгүүрийн орон зайг урлаг, технологийн нэгдэл болгон хувиргажээ.
Загвар ба хэрэглээ: Capra-гийн энэхүү шинэ загвар нь технологи, байгальд ээлтэй шийдэл, дээд зэргийн тав тухыг нэгтгэсэн шинэлэг бүтээгдэхүүн. Уулархаг, хүйтний улиралд хийх аялал, авиралт болон хотын өдөр тутмын хэрэглээнд төгс тохирно хэмээн мэргэжилтнүүд дурдлаа. Өндөр чанар, бат бөх байдал, хөнгөн эргономик хийцээрээ Capra хэн бүхний сонголт байж чадах шинэлэг брэнд болохоор байна.
Хаяг: Хаан Банк Тауэр, 1-р давхар CAPRA, Bally, Tod’s дэлгүүр
Хан-Уул дүүрэг, 15-р хороолол, Чингисийн өргөн чөлөө 6
Capra болон Tod’s Mongolia утас: 9998 0060
Bally Mongolia утас: 7777 7228
Facebook: CapraCycle, Tod's Mongolia, Bally Mongolia
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт