Casa Loewe-д тавтай морил

Испани улсаас гаралтай Loewe брэнд Парис хотын нэр хүндтэй худалдааны гудамж болох Rue Saint‑Honoré өргөн чөлөөнд салбар дэлгүүрээ нээлээ. Энэхүү нэрийн дэлгүүр нь Парист байрлах тус брэндийн хоёр дахь “Casa” концепцтой салбар болж байгаа юм.


Хувцас загварын брэндүүдэд магад та олонтоо сонссон франц нэршлүүд бий.

Maison буюу орчуулбал загварын ордон - Maison Margiela.

Atelier буюу орчуулбал оёдлын газар, урлан - Atelier Versace.


Харин энэ удаад Loewe брэнд өөрийн салбар дэлгүүртээ испани үг нэмж Casa Loewe гэсэн нь бас л утга учиртай. Casa гэх испани үгийг орчуулбал байшин гэсэн утгатай үг билээ. Дэлгүүр хоёр давхар бөгөөд ойролцоогоор 400 гаруй м² талбайтай. Casa Loewe-гийн дотоод засал нь гантиг хана, гар аргаар хийсэн керамик, уран зургууд, алдартай тавилгын дизайнеруудын бүтээлүүд, шилэн цахилгаан шат, байшингийн хоёр дугаар давхрыг тусгайлан засаж байгалийн гэрлийг чөлөөтэй нэвтрүүлэхээр төлөвлөгдөн, амжилттай дуусжээ. Ингэснээрээ үйлчлүүлэгчид дэлгүүрт орох мэдрэмж авахаас илүүтэй тансаг сууцад орж буй мэт сэтгэгдэл төрөх нь гарцаагүй. Мэдээж хэрэг эл байшинд тус брэндийн эрэгтэй, эмэгтэй бүх шинэ загварууд зарагдана.

Ж.Булган

2026-03-12, 11:38