Converse Japan "Stranger Things" киноноос сэдэвлэсэн тусгай цуглуулга танилцууллаа

Converse Japan брэнд Netflix-ийн Stranger Things цувралын тавдугаар улирлын нээлтийг угтан гурван сонгодог загварыг багтаасан тусгай коллекцоо танилцууллаа. Коллекцод Chuck Taylor All Star, Weapon, One Star гэсэн Converse-ийн алдартай загваруудыг цувралын өнгө аяс, дүрүүд болон поп соёлын элементүүдтэй уялдуулан дахин бүтээжээ.

Converse Japan 

Chuck Taylor All Star загвар нь улаан, хар, ногоон, тоорын ягаан, саарал, хөх зэрэг өнгөний сонголттой бөгөөд принттэй үдээсээр чимэглэгдсэн. Гадна талд нь Stranger Things логог байршуулсан бол дотор талд нь Friends don’t lie хэмээх алдарт хэллэг болон гол дүрүүдийн нэрсийг бичсэн байна. Хар хөх өнгийн загвар нь шоуны зохиомол WSQK The Squawk радиостанцыг санагдуулам дүрслэлтэй хийгдсэн гэдгээр онцлог.

Weapon загвар нь бейж болон ногоон өнгийн арьсан материалаар хийгдсэн бөгөөд хуучирсан мэт эффект оруулж өгчээ. Тус загвар Хоукинс сургуулийн Tigers багийн бэлгэ тэмдгийг кет дээр дүрсэлж өгсөн нь загварын онцгой элемент болж өгсөн байна.

Converse Japan

Харин One Star загвар нь хар илгэн материалтай, цагаан өнгийн оёдолтой бөгөөд цувралын аймшигт дүр болох Демогоргон мангасын дүрсийг гадна талд нь хатгамлаар урласан байна.

Converse Japan

Дашрамд дурдахад, Stranger Things цувралын эхний бүлэг 2016 онд гарсан бөгөөд 2016–2022 онуудад нийт дөрвөн бүлэг үзэгчдэд хүрсэн билээ. Харин тавдугаар бүлэг нь тус цувралын сүүлийн бүлэг бөгөөд эхний анги өчигдөр цацагдсан даруйдаа үзэгчид болон кино шүүмжлэгчдийн анхаарлыг татаж, өндөр үнэлгээ аваад байна.

Ц. Усанболор

2025-11-28, 16:25