CORTIS × Dior хамтын ажиллагаа цаашид гүнзгийрэх үү?

Солонгосын хөгжмийн ертөнцөөс олон улсын тавцанд хурдацтай хүч түрэн гарч ирж буй CORTIS хамтлаг загварын салбарынхны анхаарлыг ч мөн татсаар байна. Хоёр сарын өмнө Парист болсон Dior брэндийн эрэгтэйчүүдэд зориулсан 2027 оны хавар-зуны загварын шоунд хамтлагийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирсэн нь тэдний загварын ертөнц дэх оролцоог улам тодотгосон үйл явдал байв. CORTIS болон Dior-ын холбоо зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Тэд өмнө нь Солонгосын загварын сэтгүүлүүдийн зураг авалтад Dior-ийн шинэ улирлын загваруудыг сурталчилж байсан юм.

Dior event in Seoul on January 7, 2026
UHOON, SEONGHYEON and KEONHO from CORTIS at the Dior Summer 2027 Men’s Show
CORTIS X Dior Homme Perfume + Le Baume for GQ Korea 2026
CORTIS in Dior by Jonathan Anderson for GQ Korea 2026

CORTIS болон Dior-ийн харилцаа цаашид албан ёсны хамтын ажиллагааны түвшинд хүрэх эсэх нь сонирхолтой сэдэв болж байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Хамтлагийн бүх гишүүдийг Dior элч төлөөлөгчөөр сонгох уу, эсвэл аль нэг дуучныг онцлон гэрээ байгуулах уу гэдэг нь анхаарал татах дараагийн алхам байж болох юм.

Cortis 2026

Dior-ийн эгнээнд Өмнөд Солонгосын томоохон уран бүтээлчид болох BLACKPINK хамтлагийн Жисү, BTS-ийн Жимин нар брэндийн олон улсын элч төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа билээ. CORTIS-ийн хувьд Dior-ийн шоу, редакцын зураг авалтад дараалан оролцож, брэндийн бүтээлүүдийг тогтмол сонгон өмсөж буй нь дараагийн хамтын ажиллагааны эхлэл байж болох анхаарал татахуйц хамтрал юм.

Ж.Булган

2026-09-18, 14:47