Дакота Жонсон х Calvin Klein: Хаврын сурталчилгаа амжилттай үргэлжилсээр байна

American Love Story цуврал киноны ангиуд цацагдан 1990-ээд оны хувцаслалт сэргэж, тренд дагах биш чанар харсан сонголт давамгайлж буй энэ үед Calvin Klein брэнд 2026 оны хаврын сурталчилгаагаа танилцууллаа. Гуравдугаар сарын 9-нд цацагдсан сурталчилгаанд жүжигчин Дакота Жонсон тоголсон нь дэлхий даяар баггүй шуугиан тарьж байгаа бөгөөд жүжигчний өөрийн энгийн хэр нь дэгжин хувцаслалтаар танигдсан дүр төрхтэй төгс тохирч байгааг цахим сүлжээн дээр онцолж байв.

Өдрийн нарны гэрэлд биеэ шаран усан санд тухлах, зуслангийн байшин санагдуулам бор модон ханатай дулаахан орчинд поларойд гэрэл зураг даруулах гэхчлэн, хэсэг бүхэн өнгөрснийг эргэн дурсаж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ нь брэндийн дотуур хувцасны борлуулалтаас гадна жийнсэн өмд буюу 1990-ээд оны хамгийн том трендийг эргэн дурссан нь амжилт болсон байна.


Google Trends болон жижиглэн худалдааны тоон мэдээллээр "Calvin Klein Archive Denim" болон "Dakota Johnson CK bra" гэсэн хайлт 300%-иар өсжээ. Мөн Calvin Klein брэндийн шинэ загварууд цэс рүү хандах урсгал эхний 12 цагт өмнөх долоо хоногийн дунджаас 45%-иар нэмэгдсэн нь бодит борлуулалт үлэмж өссөнийг илтгэнэ.

Борлуулалтын сувгуудын хандалтаас гадна цахим сүлжээн дэх сурталчилгааны видео Instagram болон TikTok платформ дээр эхний 36 цагт 15 сая гаруй хандалт авсан нь мөн үнэмлэхүй амжилт болж чаджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Дакота ердөө эхний хоёр хоногт Calvin Klein брэндэд 12.5 сая ам.доллар буюу 44.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний маркетингийн үнэ цэнийг бий болгосон байна.

М. Анухатан

2026-03-12, 13:18